Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Прокурорын мэдээлэл” сэтгүүлийг хэвлэн гаргалаа.
Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, хялбар болгох зорилгоор гаргасан тус сэтгүүлд Дорнод аймгийн прокурорын газрын 2021 онд хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, чанар үр дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг багтаасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба