Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчидтай "Хүүхдийн эрх" сэдэвт уулзалт, ярилцлага хийсэн байна.
Уулзалтаар хүчирхийлэлд өртсөн тохиолдолд авах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, сургуулийн орчны дээрэлхэлт, үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн хор уршгийн талаар ярилцжээ.
Дээрх арга хэмжээнд ахлах ангийн 50 орчим сурагч хамрагдаж, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх өсвөрийн клуб байгуулахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба