Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөнд Баянгол дүүргийн прокурорын газраас “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудаас гаргаж буй алдаа зөрчил, анхаарах асуудал”, Замын цагдаагийн хэлтсээс “2022 оны эхний 2 сарын байдлаарх зөрчлийн тоон мэдээ, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”-ын талаар тус тус мэдээлэл хийж, санал солилцсон байна.
Мөн “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ыг хэрхэн хэрэглэх талаарх практик сургалтыг зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба