ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Улсын ерөнхий прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байранд техникийн хяналт, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан эсэхийг 2022 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд шалгалаа. 

Шалгалтаар зарим хорих анги, цагдан хорих байрны өрөө тасалгаа болон хоригдол, хоригдогчийн зорчих бүсийг бүрэн телекамерын хяналтад оруулаагүй, ашиглагдаж байгаа зарим телекамерын болон бичлэгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан, өнгө дүрсний чанар муу, шаардлага хангахгүй, телекамерын хяналтын ажилтан хангалттай биш зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

Иймд шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад прокурорын шаардлага хүргүүллээ.