Сүхбаатар дүүргийн прокурорын газраас сургуулийн орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэгээр нөлөөлье” нөлөөллийн арга хэмжээг санаачлан тус дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран хоёр сарын хугацаанд хийхээр болжээ. 2022 оны 4 дүгээр сарын 11-нээс 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлэх аяны удирдамж, хөтөлбөрийг дүүргийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 22 сургуулийн удирдлагуудад гардуулан өгснөөр аяны арга хэмжээгээ эхлүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба