Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан материалын хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй байх зорилгоор сургалт зохион байгуулжээ.
Сургалтад тус байгууллагын 20 орчим эрх бүхий албан тушаалтан оролцож, “Зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам” сэдвүүдээр мэдээлэл авсан байна.
Түүнчлэн прокуророос шалгалтын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан 2 шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба