ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
 ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилгоор тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд танхимаар, сумдын хэсгийн төлөөлөгч нар цахимаар оролцож, мөрдөн шалгах болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан байна.

Мөн үеэр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Галбадрах "Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээний явц байдлыг дүгнэж, хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.