Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Гаалийн газрын улсын байцаагч, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хилийн төлөөлөгч, удирдлага зэрэг эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Прокуророос Гаалийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалт хийж, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд учирч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба