Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус сум дахь сум дундын шүүхийн шүүгчид, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан хаагчид болон тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нар оролцсон байна.
Зөвлөгөөнөөр хууль тогтоомжийн хэрэгжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар болон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хамтрах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын ажлын чиглэлээр харилцан мэдээлэл солилцож байх зэрэг асуудлыг ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба