ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Санхүү, төрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цэргийн штаб, Статистикийн хэлтсийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажил, үр дүнгийн талаар мэдээлэл хийж, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.

Зөвлөгөөний төгсгөлд тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Мөнхсайхан “Хүний эрх ба эрүү шүүлт” сэдвээр сургалт хийжээ.