Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 589 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 96 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 42 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 750 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 16, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 375, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 28, Өмчлөх эрхийн эсрэг 266, Авлигын гэмт хэрэг 20, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 50, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28 хэргийг шүүхэд шилжүүллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба