МОТОЦИКЛИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

A- A A+
МОТОЦИКЛИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ГАРАЛТЫГ БУУРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, жолооч бэлтгэдэг “Талст занар”, “Их баян зам” авто сургуулийн удирдлагуудыг оролцуулан зөвлөгөөн хийжээ.

Зөвлөгөөнөөр тус аймгийн нутаг дэвсгэрт гарч байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил, жолооч мотоцикл, авто тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийн гаралтыг бууруулахад анхаарах асуудлын талаар хэлэлцэж, мотоциклийн осол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр  хамтран ажиллахаар шийдвэрлэжээ. 

Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллага, эмнэлэг, авто сургууль, сумын хэсгийн төлөөлөгч, багийн засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулж сум, багуудад байгаа 300 орчим мотоциклтой иргэдийн мотоциклийг нэг бүрчлэн улсын үзлэг тооллогод хамруулан, эзэмшигчдийг жолооч бэлтгэх сургалтад суулгаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болгох аян зохион байгуулах, иргэдэд яриа таниулга, сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар болсон байна.