ПРОКУРОР, МӨРДӨГЧ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ПРОКУРОР, МӨРДӨГЧ, ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдах албан тушаалтан болон сумдын хэсгийн төлөөлөгч нартай хамтарсан зөвлөгөөн хийлээ.

Зөвлөгөөнөөр цагдан хорих, баривчлах, саатуулах, эрүүлжүүлэх байранд цагдан хоригдсон, баривчлагдсан, саатуулагдсан, эрүүлжүүлэгдсэн хүний  эрхийг хангаж, хяналтыг сайжруулах талаар санал солилцсон байна.

Түүнчлэн аймгийн прокурорын газраас “Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдал хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх”, “Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэх”-ийг шалгасан шалгалтын дүнг танилцуулж, хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хамгаалан, зөрчигдсөн эрхийг сэргээн ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.