Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 32 авто угаалгын газруудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам, зааврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалган танилцжээ.
Мөн үеэр авто угаалгын газруудын ажилтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба