Баянгол дүүргийн прокурорын газраас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Ч.Батчимэгийг урьж, нийт прокурор, ажилтнуудад “Мэтгэлцээний тухай ойлголт болон улсын яллагч шүүх хуралдаанд оролцох нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тодруулбал, улсын яллагч шүүх хуралдааны бэлтгэлийг хэрхэн хангаж оролцох, мэтгэлцэх ур чадварын талаар практик сургалтыг явуулж, хуралдааны явцад гаргаж буй нийтлэг алдаа, зөрчлийн талаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба