УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхбуянтай "Эцэг, эхчүүдийн буруутай үйлдлээс болж хүүхэд хохирдог уу?" сэдвээр ярилцлаа.
- Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, аливаа муу нөлөөнөөс хамгаалуулах, гэр бүлийн болон нийгмийн амьдралд оролцох эрхтэй.
- Гэр бүлийн хүмүүжил нь хүүхэд цаашид хувь хүн болж хөгжих үндэс суурь болдог.
- Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна.
- Хүүхэд хүчирхийлэлд өртөж буй эсэхийг илрүүлэхэд цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан голлох үүрэгтэй бөгөөд хүчирхийллийг таньж, мэдэж холбогдох байгууллагад мэдээлдэг байх нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хүн бүр мэдээлэх үүрэгтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба