Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын зарим тоон мэдээ:
Прокурорын байгууллагаас 2022 оны I улиралд 32 байгууллагын 10.513 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Прокуророос давхардсан тоогоор нийт 834.111 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Зөрчлийн хэргийн 78 хувь нь Нийслэлд, 22 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Нийт зөрчлийн хэргийн 99,7 хувийг эцэслэн шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0,1 хувиар өссөн байна.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэлгүйгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 522, өөрчлөлт оруулахаар 494 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргээлээ.
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан 17.367 шийдвэрийг прокурор хянаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн 355 шийдвэрийг хүчингүй болгож Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүллээ.
Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 671 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3 хувиар буурав.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3514 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2655 удаа үйлдэгдсэн нь 6.3 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр хувьтай байна.
Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй байх эрхийг хангах зорилгоор эрх бүхий албан тушаалтны тодорхой ажиллагаа хийх тухай 2243 саналыг хянаж, 2235 зөвшөөрөл олгосон нь өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсжээ. Нийт зөвшөөрлийн 0,6 хувь нь орон байранд үзлэг хийх, 13,2 хувь нь мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах, 79,1 хувь нь хүний биед шинжилгээ хийлгэх, 86,2 хувь нь хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах ажиллагаа явуулахад олгосон байна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 80 шалгалт хийхэд 677 зөрчил илэрч, холбогдох байгууллагуудад 118 прокурорын шаардлага бичиж хүргүүллээ. Шаардлагын мөрөөр 77 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба