Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар прокурорын байгууллага Мөнгө угаах 194 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргээс 27 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Прокуророос хяналт тавьсан Мөнгө угаах нийт гэмт хэргийн 32,4 хувь нь Залилах, 28,3 хувь нь Авлига, 17 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 2 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба