Прокурорын байгууллагын 2022 оны I улирлын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ:
Прокуророос хяналт тавьсан хэрэг бүртгэлтийн нийт хэргийн ихэнх хувийг Хулгайлах, Залилах гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэрэг 12.566 буюу 38,7 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг 6958 буюу 21,4 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2543 буюу 7,8 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах гэмт хэрэг 1478 буюу 4,5 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан Дээрэмдэх гэмт хэрэг 1233 буюу 3,8 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 873 буюу 2,7 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэрэг 646 буюу 2,0 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 491 буюу 1,5 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 475 буюу 1,5 хувь,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 591 буюу 1,2 хувь зэрэг байна.
Улсын хэмжээнд 2022 оны I улирлын байдлаар авлига, албан тушаалын 755 хэрэг шалгагджээ. Үүнээс прокурор 73 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өсөв.
Прокуророос хяналт тавьсан нийт Авлигын гэмт хэргийн 61.4 хувь нь Нийслэлд, 38.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бол орон нутгаас Төв, Сэлэнгэ аймагт хамгийн их бүртгэгджээ.
Авлигын хэргийн 76.6 хувийг төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна.
Улсын хэмжээнд Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 25 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсчээ. Эдгээр гомдол, мэдээллийг прокуророос хянаад 18 буюу 72 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол 3 буюу 12 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгууллаа. Үүнээс 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэв.
Прокурор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 106 хэрэгт хяналт тавьж, 64 яллагдагчид холбогдох 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна. Тодруулбал, 1,6 хувь нь 17 хүртэл, 1,6 хувь нь 45-аас дээш, 14,3 хувь нь 31-44, 82,5 хувь нь 18-30 насны хүмүүс байгаа бол 92,1 хувь нь эрэгтэй, 7,9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Прокурор Хүрээлэн байгаа орчны эсрэг 523 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 5,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 193 хүнд холбогдох 142 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй 63 хэргийг хааж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2 хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 4 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг орон нутагт 456, Нийслэлд 67 бүртгэгдсэн байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 135, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 46, Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 41 үйлдэгдсэн нь хамгийн их байна.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Дархан-Уул аймагт, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг Булган, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт, хууль бусаар ан агнах гэмт хэрэг Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Төв аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.
Прокуророос 2022 оны I улирлын байдлаар хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 49 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөв.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 35 буюу 71,4 хувь нь Нийслэлд, 14 буюу 28,6 хувь нь орон нутагт үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас нийт 53 хүүхэд хохирогчоор тогтоогдсоноос 3,8 хувь нь 8 хүртэлх, 28.2 хувь нь 8-13, 68 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 12 эрэгтэй, 41 эмэгтэй хүүхэд байна.
Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэргийн улмаас хүүхэд хамгийн их хохирсон байна. Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 61 хувь, Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэмт хэрэг 16.6 хувь, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг 11.1 хувь байна.
Прокурор Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 8 хүнд холбогдох 12 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Прокурор Худал мэдээлэл тараах 203 хэрэгт хяналт тавьж, 10 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Эдгээр хэргийн 71,4 хувь нь Нийслэлд, 28,5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурсан байна.
Прокурор Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 116 хэрэгт хяналт тавьж, 49 хүнд холбогдох 39 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Эдгээр хэргийн 44 хувь нь Нийслэлд, 56 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насны хүмүүс байна. Тодруулбал: 30,6 хувь нь 18-30, 67,4 хувь нь 31-44, 2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 93,9 хувь нь эрэгтэй, 6,1 хувь нь эмэгтэй байгаа бол 75,5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба