ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ЗАРИМ ТООН МЭДЭЭ

A- A A+
ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖЛЫН ЗАРИМ ТООН МЭДЭЭ
  • Прокурор, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр 163 эсэргүүцэл бичиж шүүхийн шийдвэрийг зөвтгүүлсэн байна.

Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 3911, давж заалдах шатны 599, хяналтын шатны 51 шүүх хуралдаанд тус тус дүгнэлт гарган оролцлоо.

Прокурор, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр 212 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 76,9 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулахад анхаарч ажиллалаа.

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2022 оны I улирлын байдлаар хийсэн ажил, гарсан үр дүн:

  • Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 2.7 дахин өслөө.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 473 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 36.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр  шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 24.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнээс 1.2 тэрбум төгрөгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн байна.

Эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах 74 хэрэгт оролцож 196 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлэв.