УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаатай “Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” сэдвээр ярилцлаа.
- Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй.
- Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл : Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хуулиар асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд:
1.1. хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;
1.2. хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;
1.3. хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй;
1.4. хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 200.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000 төгрөгөөр торгоно.
- Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдэж байгаа хүн бүр хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад мэдээлэх, гомдол, хүсэлт гаргах эрхтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба