ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙН СОРИЛГОД БАГТАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙН СОРИЛГОД БАГТАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Эрх зүйн баримт бичгийн нэр

Батлагдсан он, дугаар

Асуултын  тоо

                                                                                    Нэг. Хууль

1

Монгол Улсын Үндсэн хууль

1992 он

3

    2

Прокурорын тухай хууль

2017 он

5

3

Эрүүгийн хууль

2015 он

14

4

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

2017 он

13

5

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль

1995 он

2

6

Зөрчлийн тухай хууль

2017 он

10

7

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

2017 он

5

8

Төрийн албаны тухай хууль

2019 он

5

9

Захиргааны ерөнхий хууль

2015 он

2

10

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль

2017 он

2

11

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

2012 он

3

12

Хуульчийн эрх зүйн байдал

-

3

13

Хуульчийн ёс зүй

-

3

 
Улсын ерөнхий прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-д заасны дагуу прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалтын 1 дүгээр шат хууль, эрх зүйн мэдлэгийн сорилго /тест/ байна.

Сорилго нь нийт 70 асуулттай байх ба асуулт тус бүр зөвхөн 1 зөв хариутай байхаар боловсруулагдана. Зөв хариулт тус бүр 1 оноотой байна. Шалгуулагч нийт сорилгын 60 хувийг буюу 42 ба түүнээс дээш асуултын хариуг зөв бөглөсөн тохиолдолд сорилгын шалгалтанд тэнцсэнд тооцож, 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Сорилын шалгалтад тэнцсэн тохиолдолд сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолтыг шаардах болохыг мэдэгдье.

Шалгуулагч сорилгын шалгалтын үнэлгээтэй холбоотой гомдол гаргах тохиолдолд уг үнэлгээг танилцуулснаас хойш ажлын 1 хоногийн дотор Тусгай шалгалтын комист гомдлоо бичгээр гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.

Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнд цугларч шалгалт болох газар, цаг хугацааны талаарх зэрэг бусад мэдээллийг авна. Ирэхдээ бүртгэлийн хураамж 25.000 төгрөгийг бэлэн авчирна уу.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгийн байршил: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зүүн талд.