ПРОКУРОРУУД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

A- A A+
ПРОКУРОРУУД АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД “НЭЭЛТТЭЙ ДЭЛХИЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын “Нээлттэй дэлхий” манлайллын төв хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын газар, Аймаг, Нийслэл, Дүүргийн прокурорын газруудаас нийт 10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад 2022 оны 04 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж байна.

АНУ-ын Конгрессын дэргэдэх "Нээлттэй дэлхийн манлайлал төв” нь 18 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус улсын засгийн газраас санхүүждэг, олон улсын төрийн албан хаагчдыг харилцан танилцуулах, туршлага судлуулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй байгууллага  юм.