Говь-Алтай аймгийн прокурорын газраас "Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх нь" сэдвээр тус аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар эрүүл мэндийн салбарын 48 албан хаагч оролцсон бөгөөд Авлигын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн талаар мэдээлэл өгч, авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдсэн бол хуулийн байгууллагад мэдээлж таслан зогсоох, авлигаас ангид байх, албан үүрэгт нь хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг холбогдох байгууллагаар нь шалгуулж байхыг зөвлөсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба