Завхан аймгийн Прокурорын газраас тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 17 байгууллагын 85 эрх бүхий албан тушаалтнууд оролцож, аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчлийн нөхцөл байдал, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд эрх бүхий албан тушаалтан оролцох оролцоо, Авилга албан тушаалын гэмт хэргийн тухай ойлголт түүнээс урьдчилан сэргийлэх нь сэдвээр мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.
Мөн үеэр эрх бүхий албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнууд дунд тэмцээн зохион байгуулж, мэдлэг оюунаа сорьсон байна.
Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Дэнсмаа Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал, хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг, чиглэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба