ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр тус дүүргийн 20 хороодын Засаг дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн улмаас хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, дүүргийн хороодоос зохион байгуулсан ажил, үр дүн”, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.

Мөн тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарч, идэвхи санаачлагатай ажиллах, төрийг төлөөлөн шүүх хуралдаанд прокурорыг оролцуулах зэрэг асуудлуудаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.