Дундговь аймгийн прокурорын газраас санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, тэдгээрийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус аймгийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны алба хаагчидтай уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Уулзалтаар тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Бямбажаргал 2021, 2022 оны эхний улирлын байдлаар аймгийн хэмжээнд бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг болон өсвөр насны хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хэлэлцүүлгээс тус аймгийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны гишүүн байгууллагууд аянд нэгдэж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд аймгийн Прокурорын газартай хамтран Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд хамтран оролцохоор болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба