Говь-Алтай аймгийн прокурорын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-өөс "Хүүхдийн эрх" нэгдсэн аяны хүрээнд тус прокурорын газрын прокурор, ажилтны 30 орчим хүүхдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, хүүхэд болон эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулжээ.
Сургалтыг “Дэлгэцийн донтолт ба бодит аюул” сэдвээр хийж, хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эхчүүд чухал үүрэгтэй оролцохыг уриалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба