Про подкаст №77 ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮҮХЭД ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

A- A A+
Про подкаст №77 ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮҮХЭД ХОХИРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадамтай “Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ярилцлаа.

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцод зааснаар 18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэнэ.

- Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомжид Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, Хүүхдийн хөгжих эрх, Хүүхдийн хамгаалуулах эрх, Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг тус тус хуульчилж өгсөн.

- Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх:

Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй мөн хүүхэд гадаадын харьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяат болох,

Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх,

Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх

Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах,

Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаадад цагаачлах, дүрвэх, байнга болон түр оршин суух, эх орондоо амьдрах эрхтэй.