Завхан аймгийн прокурорын газраас аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газруудтай хамтран хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний талаарх холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, ярилцлага хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба