Ховд аймгийн прокурорын газраас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тус аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, цагдан хорих байр, аймгийн цагдаагийн газрын баривчлах байрны үйл ажиллагаа, харуул хамгаалалтын байдалтай гэнэтийн байдлаар танилцлаа.
Танилцах ажиллагааны үеэр хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, камерийн хяналт, бүртгэлтэй холбоотой зөрчил илэрснийг арилгуулж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба