Эрүүл, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой прокурорын байгууллагын спортын Х бага наадам 2022 оны 4 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн наадмыг Нийслэлийн прокурорын газрын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулсан бөгөөд Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд болон Прокурорын байгууллагын Ахмадын холбооны 11 багийн 400 орчим тамирчид биллъяард, ширээний теннис, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө.
Нийслэлийн бүсийн "Спортын Х бага наадам-2022" тэмцээнд нэгдсэн дүнгээр:
I байр - Улсын Ерөнхий прокурорын газар
II байр - Баянгол дүүргийн прокурорын газар
III байр - Нийслэлийн прокурорын газар
Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд:
I байр - Улсын ерөнхий прокурорын газар
II байр - Нийслэлийн прокурорын газар
III байр - Баянгол дүүргийн прокурорын газар
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд:
I байр - Баянгол дүүргийн прокурорын газар
II байр - Сүхбаатар дүүргийн прокурорын газар
III байр - Баянзүрх дүүргийн прокурорын газар
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
I байр - Нийслэлийн прокурорын газар
II байр - Улсын ерөнхий прокурорын газар
III байр – Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар
Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
II байр - Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар
III байр – Сүхбаатар дүүргийн прокурорын газар
Ширээний теннисний тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
I байр – С.Эрдэнэбаяр /Баянгол дүүргийн прокурорын газар/
II байр - Д.Дамдинсүрэн /Тээврийн прокурорын газар/
III байр - О.Алтангэрэл /Хан-Уул дүүргийн прокурорын газар/
Ширээний теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
I байр - С.Минжин /Улсын ерөнхий прокурорын газар/
II байр - О.Ганбадрах /Баянгол дүүргийн прокурорын газар/
III байр - Р.Энх-Оюун /Чингэлтэй дүүргийн прокурорын газар/
Дартсын тэмцээнд:
I байр - Сүхбаатар дүүргийн прокурорын газар
III байр - Тээврийн прокурорын газар
Биллъярдны тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
I байр – Д.Одсүрэн /Ахмадын холбоо/
II байр – У.Золжаргал /Улсын ерөнхий прокурорын газар/
III байр – Б.Эрдэнэ-Очир /Тээврийн прокурорын газар/
Биллъярдны тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:
I байр - Х.Батчимэг /Нийслэлийн прокурорын газар/
III байр – Х.Нарангуа /Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар/
Сагсан бөмбөгийн шилдэг довтлогч:
Эрэгтэй - Б.Дармаа /Улсын ерөнхий прокурорын газар/
Эмэгтэй - Э.Номин-Эрдэнэ /Баянгол дүүргийн прокурорын газар/
Гар бөмбөгийн шилдэг довтлогч:
Эрэгтэй - Н.Энхтөр /Нийслэлийн прокурорын газар/
Эмэгтэй - Д.Нансалмаа /Багануур, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар/ нар тус тус шалгарлаа.
Тус наадмын Шилдэг эрэгтэй тамирчнаар Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Золжаргал, Шилдэг эмэгтэй тамирчнаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Анударь нар тодорлоо.
Мөн тэмцээний үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Багануур дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Д.Нансалмаа нарт Гар бөмбөгийн спортын дэд мастер цолыг, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агарт Сагсан бөмбөгийн спортын дэд мастер цолыг тус тус олголоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба