Прокурорын байгууллагаас "Хүүхэд бүрийн төлөө" уриан дор зохион байгуулж байгаа "Хүүхдийн эрх" нэгдсэн аяны хүрээнд Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургууль болон Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн удирдлагуудтай уулзжээ.
Уулзалтын үр дүнд ерөнхий боловсролын сургуулиудын сурагч хүүхдүүд, багш, эцэг эх нарын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж, сургууль бүрт “Мэдээллийн самбар” байршуулан, мэдээ мэдээллийг тогтмол шинэчилж ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба