“МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” АЯН ӨРНҮҮЛЖ 12 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

A- A A+
 “МАЗААЛАЙГ ХАМГААЛЪЯ” АЯН ӨРНҮҮЛЖ 12 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлөөс Мазаалай баавгайг хамгаалах, судлах, үржүүлэх ажлыг дэмжих зорилгоор Нийслэлийн бүсийн “Спортын Х бага наадам”-ыг “Мазаалайг хамгаалъя” уриан дор зохион байгуулж, прокурор, ажилтнуудын дунд сайн дурын хандивын аяныг өрнүүлэн цугларсан мөнгийг Байгаль орчин аялал, жуулчлалын яамны дэд сайд Г.Түвдэндоржид гардуулан өглөө.

Дээрх аяны хүрээнд прокурор, ажилтнуудаас нийт 12 сая төгрөгийг хандивласан бөгөөд энэхүү мөнгийг Мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавих, судалгаа, мониторингийн ажилд зориулахаар Говийн Их дархан цаазат газарт шилжүүлсэн байна.