Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын нэгдсэн зөвлөгөөнд оролцож, мэдээлэл хийсэн байна.
Тодруулбал, аймгийн хэмжээн дэх хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчил, хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах асуудлыг танилцуулж, прокурорын байгууллагаас зохион байгуулж байгаа "Хүүхдийн эрх" нэгдсэн аяны хүрээнд тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба