Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, Цагдаагийн хэлтсийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан албан тушаалтан, хороодын хэсгийн байцаагч нарт “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа”, “Зорчих эрхийг хязгаарлах ял, түүнд тавих хяналт” сэдэвт сургалт хийлээ.
Энэхүү сургалтыг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба