ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭНИЙ ШҮҮХТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ  ЧИГЛЭЛЭЭР ИРГЭНИЙ ШҮҮХТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр прокурорын байгууллагаас зохион байгуулж байгаа ажлын талаар танилцуулж иргэний журмаар нэхэмжлэл гаргах, хэрэг маргаан шийдвэрлүүлэхэд анхаарах асуудлаар санал солилцсон байна.