Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн Про Боно өдөр” болгон тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.
2019 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор хуульчдын про-боно өдөр болгон тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулж ирсэн. Энэ жил “Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах нь бидний үүрэг” сэдвийн хүрээнд тус өдөрлөг зохион байгуулагдаж байна.
Уг өдөрлөгт Улс, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрууд оролцож иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна.
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд нэгж прокурорын газруудаас харъя нутаг дэвсгэр бүрдээ хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэргийн талаарх судалгааг хийж цаашид энэ төрлийн гэмт хэрэг гарахгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба