Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч, зорчих эрхэд хяналт тавих техникийн ажилтан, сумдын хэсгийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба