ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ НЭГ МӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Тээврийн прокурорын газраас Зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад болон аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албанаас агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй хийсэн хэлэлцүүлэгт оролцож, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мөн Зам, тээврийн хөгжлийн яамны зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцож барагдуулахад анхаарах асуудал” сэдвээр тус тус сургалт хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.