Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай” хууль 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан байдаг. Энэхүү хуульд зааснаар хүүхэд дараах эрхүүдийг эдэлнэ.
Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхэд хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх, мөн хүчирхийллээс ангид Аюулгүй орчинд, эцэг эхийнхээ халамжинд эрүүл өсч бойжих, өөрт хамааралтай аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох эрхүүд хамаарна. Үүнээс гадна хүүхэд төрөөс эмнэлэгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллийн үйлчилгээ авах эрх хамаардаг байна.
Харин хүүхэд гэр бүл, сургууль, нийгмийн арга хэмжээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурч боловсрох эрх нь Хүүхдийн хөгжих эрхэд хамаардаг байна. Түүнчлэн хүүхэд амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр хөгжих эрхээ эдэлнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба