Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн чуулган” арга хэмжээг зохион байгууллаа.
Чуулганд аймгийн прокурорын газраас “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоо, хариуцлага, хандлага” сэдвээр илтгэл тавьж, прокурорын байгууллагаас зохион байгуулж байгаа “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлыг танилцуулсан байна.
Цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлага, хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эдгээр байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба