МУИС-ийн Хууль зүйн сургуулийн харьяа “Энтимема” эрдэм шинжилгээний клубын урилгаар Багануур дүүргийн прокурорын газраас “Прокурор мэргэжлийн тухай”, “Хүчиндэх гэмт хэргийн ойлголт, хууль зүйн тайлбар, зохицуулалт”, “Сэтгэл зүйн хохирол, хор уршгийг тодорхойлох, нэхэмжлэх боломж” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
“Энтимема” нь 20 гаруй жилийн түүхтэй эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оюутны клуб бөгөөд тус сургалтад эрх зүйн ангийн 60 орчим оюутан хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба