ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ СУДАЛЖ, ТАНИЛЦУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙГ СУДАЛЖ, ТАНИЛЦУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран тус дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид болон прокуроруудад “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Хүний эрхийн үндэсний комиссоос "Хүний эрхийн олон улсын билл, тэдгээрийг дагалдаж гарсан хүний эрхийн үндсэн гэрээ конвенцууд"-ын талаар мэдээлэл хийсэн бол тус дүүргийн прокурорын газраас 2021, 2022 оны I  улирлын байдлаар эрүүдэн шүүх гэмт хэргийн гаралт, мөрдөх байгууллагын алба хаагчид холбогдсон хэргийн талаар судалсан судалгааны дүнг танилцуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх талаар тус дүүргийн Цагдаагийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүллээ.