Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газар, Онцгой байдлын газар, Автотээврийн төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтын хүрээнд “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад анхаарах асуудал”, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох журам” сэдвээр сургалт хийж, анхаарах асуудлаар харилцан ярилцаж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба