Өмнөговь аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд 2019, 2020, 2021 оны байдлаар хүүхэд хохирсон болон хүүхэд холбогдсон гэмт хэргийн судалгааг хийж, судалгааны дүнг үндэслэн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Хүүхдийн эрх, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг хийж, хүүхэд хохирсон, хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгчээ.
Аяны хүрээнд хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг ирлүүлэх зорилгоор аялагч хайрцгийг аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд байршуулсан байна.
Тус аялагч хайрцгийг сургууль тус бүрт ажлын хоёр өдөрт байршуулж, тухай бүрт нь хүүхдүүдээс ирүүлсэн санал хүсэлттэй танилцаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулах юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба