Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор орон нутгийн төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгж байгууллагын удирдлага, санхүүгийн албаны ажилтнуудыг оролцуулан “Прокурор төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагын чиг үүргийн талаар болон “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох нь” сэдвийн хүрээнд оролцогч нарт мэдээлэл хийсэн байна.
Мөн үеэр төрийн 4 байгууллагаас прокурорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаж, цаашид ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба