АВИЛГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
АВИЛГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийнхээ нийтийн албан тушаалтнуудад Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бүх шатны төрийн албан хаагчийн үүрэг оролцоог идэвхжүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтыг “Авлигын хор хөнөөл, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр явуулсан бөгөөд 100 гаруй албан тушаалтан оролцсон байна.