Прокурорын байгууллагын ахмадын холбоо Дархан-Уул аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, уулзалт, сургалт зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Дархан-Уул аймгийн прокурорын газрын хамт олноос гадна ахмад прокурор, ажилтнууд оролцсон бөгөөд тэдэнд ахмадын холбооноос хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэл өгсөн байна.
Харин шинэ залуу прокуроруудад “Хэргийн түүвэр хийх аргачлал, ач холбогдол”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох болон төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын онцлог, анхаарах асуудал” сэдвээр практик сургалт хийж, туршлагаасаа хуваалцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба