Дундговь аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Политехникийн коллежид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийжээ.
“Хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хадгалах, түүний хор уршиг” сэдэвт тус сургалтад нийт 250 оюутан, сурагч хамрагдсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба